Бидний тухай

Мэндчилгээ
Сайн байна уу. Манай вэб хуудсанд зочилж байгаа танд Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн хамт олны өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе.
Тэртээ 1998 онд БГД-ийн 43, 56-р сургуулиудыг нэгтгэн “Эрдмийн өргөө” хэмээн нэрлэгдэн анхны цогцолбор сургууль болсноос хойш манай хамт олон хүүхэд бүрийн сурч боловсрох эрхийг дээдлэн тэднийг хөгжүүлэх үүргээ нийгмийн хөгжлийн үе шат бүрд амжилттай хэрэгжүүлэн ажилласаар эдүгээ 24 дэх жилдээ 5730 суралцагч, 261 багш, ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол улсын боловсролын бодлого чиглэлийг дэмжин ажиллах хүрээнд масс сургалтын чанарыг анхаарч хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд бүрийг урлаг спортоор дамжуулан амьдрах ухааны боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ирлээ. Үүний үр дүнд олон улс болон улс, нийслэл дүүрэгтээ найрал дуу, биеийн тамир спортын амжилтуудаараа танигдаж байгаль дахь сургалт, номын сангаар дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, ногоон эко сургуулийн үйл ажиллагааг хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад суурилан зохион байгуулдаг арга туршлагаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.
Цаашид манай хамт олон мэдээлэл харилцаа холбооны ололтод тулгуурлан хосолсон сургалтын арга технологийг танхимын болон танхимын бус сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн сурагчдыг өөрийн удирдлагатай суралцах арга барилд сургаж бие даан сурч хөгжих чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Хүүхдийн хөгжил болоод нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах зорилгоор цаашид байгууллага, судлаачид, төгсөгчид, эцэг эх та бүхэнтэй дүрэм журмын хүрээнд хамтран ажиллахдаа манай үүд хаалга байнга нээлттэй байх болно.
Бидэнд итгэл хүлээлгэн цаг ямагт тусалж дэмжиж хамтран ажилладаг эцэг эх, сургуулийн үе үеийн түүхийг бүтээлцсэн удирдлага, багш ажилтан, салбар салбартаа сургуулийнхаа нэрийг алдаршуулж яваа нийт төгсөгчид, сургуулийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж дэмжин ажилладаг төр захиргааны байгууллагууд, түншлэгч байгууллагууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ нэгэн зорилгын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж буй нийт багш, ажилтан, сурагчдадаа эрүүл энх, эрч хүч, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Сургуулийн захирал Сосорбурам овогтой Ариунгэрэл
Түүхэн замнал
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 8-р сарын 29-ний өдрийн 145 тоот тогтоолоор Х хорооллын 928 хүүхдийн сургуулийг 8 жилийн 43 дугаар сургууль гэж нэрлэн 1985 оны 12-р сарын 01-нээс, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12-р сарын 18-ны өдрийн 355 тоот тогтоолоор Х хороололд шинээр ашиглалтанд орсон 928 суудалтай сургуулийг 10 жилийн 56 дугаар сургууль гэж нэрлэн 1987 оны 9-р сарын 01-нээс тус тус нээж ажиллуулжээ


Results Oriented Growth
We focus on delivering measurable outcomes, helping businesses achieve sustainable and scalable growth.

Client Collaboration
We work hand-in-hand with our clients, fostering transparent communication and meaningful partnerships.

Data-Driven Creativity
Combining creativity with insights, we design strategies that are both innovative and effective.
The team behind our success
Meet the passionate professionals who bring expertise, creativity, and innovation to every project. Our team is dedicated to helping you achieve your goals with tailored strategies and exceptional execution.

John Marshall
Strategy

Maria Williams
Marketing

Mark Spencer
Copywriting

Helen Castillo
Public Relations
Join our team!
Feeling inspired? Be part of a team that values innovation, collaboration, and growth. Together, we create impactful strategies that make a difference.