Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1985 оны 8-р сарын 29-ний өдрийн 145 тоот тогтоолоор Х хорооллын 928 хүүхдийн сургуулийг 8 жилийн 43 дугаар сургууль гэж нэрлэн 1985 оны 12-р сарын 01-нээс, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12-р сарын 18-ны өдрийн 355 тоот тогтоолоор Х хороололд шинээр ашиглалтанд орсон 928 суудалтай сургуулийг 10 жилийн 56 дугаар сургууль гэж нэрлэн 1987 оны 9-р сарын 01-нээс тус тус нээж ажиллуулжээ
Нийслэлийн Засаг даргын 1998 оны 5-р сарын 27-ны өдрийн А/129 тоот захирамжаар 43, 56-р сургуулиудыг нэгтгэн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль болгон бүтцийг өөрчилжээ.
БШУЯ-ны Сайдын 2013 оны 6-р сарын 14-ний өдрийн А/229 тоот тушаалаар “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль нь “Үндэсний лаборатори цогцолбор сургууль” болсон юм.
Өнөөдөр тус сургууль нь 5750 орчим сурагч, 276 багш, ажилчинтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.