АНЭУ-ын Абу Даби хотноо болж байгаа өсвөр үе, залуучуудын анхдугаар Азийн аварга шалгаруулах тэмцээний U16 эмэгтэй +63кг жинд барилдсан 8-4 ангийн сурагч Б.Байгалмаа Азийн аваргын өсвөр үеийн анхны мөнгөн медалийн эзэн боллоо. Б.Байгалмаа Жюүжицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2022 онд мөнгө, 2023 онд хүрэл медаль, 2023 оны УАШТ-нд алтан медаль хүртэж Монгол Улсын 4 удаагийн аварга болж байсан ба 2023 оны “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээр шалгарч байсан манай сургуулийн шилдэг сурагчийн нэг юм.