Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд дэлхий дахинд нийт 81 улс орны 690 мянга орчим 15 настай сурагч энэ шалгалтад хамрагдлаа. Монгол Улс анх удаа энэ шалгалтыг өгсөн бөгөөд манай сургуулийн 15 настай 9, 10, 11-р ангийн 42 сурагч хамрагдаж дэлхийн түвшинд хүрсэн амжилт гаргалаа.